| DAILY FUN - ӨДӨР БҮРИЙГ ЗУГААТАЙ |
Мобиком корпорациас "DailyFun" буюу "өдөр бүр зугаатай" нэртэй шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ нь Daily Info үйлчилгээтэй төстэй боловч олон төрлийн боломжийг багтаасан онцлогтой юм байна. Үйлчилгээнд хамрагдахын тулд тун амархан. "On" гэсэн мессэжийг 504 дугаарт илгээснээр таны утсанд цэс суух бөгөөд ямар нэг сарын суурь хураамж төлөх шаардлагагүй юм байна. Бусдад мэндчилгээ илгээх, асуулт хариултаар өөрийгөө сорих, уралдаанд оролцож нэгж хожих, онигоо сонсох, зурхай ном айлтгал сонсох, үзвэрийн хуваарь харах зэрэг маш олон төрлийн мэдээллийг мессэжээр болон сонсох хэлбэрээр авах боломжтой гэнэ. Энэ үйлчилгээг ашиглахад үнийн хувьд хямд бөгөөд DailyFun танд уйдах зав хэзээ ч өгөхгүй, өдөр бүр шинэ мэдээлэл хүргэх таны хамгийн дотны туслах, найз тань болж чадна гэдгийг Мобикомын зүгээс амлажээ. Хичээлийн завсарлагааны үеэр, нийтийн унаанд явахдаа DailyFun тай нөхөрлөөрэй!
Үйлчилгээний дэлгэрэнгүйг энд дарж авна уу. |
|