| 3.5G технологи |
Илүү Дэвшилтэт 3.5G технологи Монголд
Монголд анх удаа илүү дэвшилтэт 3.5G технологи буюу шинэ үеийн үүрэн холбооны HSPA (High Speed Packet Access) HSDPA & HSUPA, UMTS стандартыг Мобиком нэвтрүүлж байна. Дэлхийн улс орнуудын үүрэн холбооны хөгжил шинэ үеийн технологи руу эрчимтэй шилжиж 100 гаруй орны 260 гаруй операторууд 3.5G технологийг нэвтрүүлэн үйлчилгээ үзүүлж байна. Мобиком Корпораци HSPA стандартад тохирох үйлчилгээг нэвтрүүлж байгаа нь хамгийн орчин үеийн технологид тооцогдоно. 3.5G технологи нь орчин цагийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд бүрэн нийцэж, өдөр тутмын амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсоор байна.
Илүү дэвшилтэт 3.5G технологийн тухайд
3G гэдэг нь Third Generation буюу үүрэн холбооны гурав дахь үе, хөдөлгөөнт холбооны шинэ стандарт юм. Мобиком корпорацийн нэвтрүүлээд буй 3.5G технологи нь 3G технологийн дараагийн үе төдийгүй илүү дэвшилтэт болж хөдөлгөөнт байдлаар илүү өндөр хурдыг авч, олон төрлийн шинэлэг үйлчилгээг ашиглах боломж бүрдсэн.
Илүү дэвшилтэт 3.5G технологийн шинэ үйлчилгээнүүд
Мобикомын илүү дэвшилтэт 3.5G технологи нэвтэрч, хэрэглэгчиддээ доорх шинэ үйлчилгээнүүдийг санал болгож байна. Үүнд:
- Видео дуудлага - Харилцан дүрсээ харж ярилцана
- Өндөр хурдны Хөдөлгөөнт Интернэт - Гар утас болон тусгай төхөөрөмж ашиглан өндөр хурдаар интернэтэд холбогдоно.
- SMART - Гар утаснаасаа тусгай портал вэб хуудас үзэж, төрөл бүрийн мэдээлэл хүлээн авах, бүх төрлийн контентыг өндөр хурдаар татаж авах боломжтой.
- Телевизийн нэвтрүүлэг - Гар утаснаасаа телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломжтой.
|
|